- Медиа тойм
- Posts
- The Media Show 2024-т урьж байна.
The Media Show 2024-т урьж байна.
2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12

⏱ Энэ товхимол нь нийт 716 үгтэй, та уншихад 6 мин зарцуулах болно.
Таны оройн амгаланг айлтган эргэн мэндчилж байгаадаа баяртай байна. The Media Show контентууд маань түр завсарласан боловч арга хэмжээ маань 2 дахь удаагаа болж, та бүхэнтэй уулзах гэж байна!
Энэ жилийн арга хэмжээг Unread Media, The Media Show санаачилга маань хамтран зохион байгуулж Ub.life, TenGer TV найзууд маань дэмжин оролцож байгаад талархаж байна.
📣 СЭДЭВ: The Media Show 2024

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхэн төдийгүй сэтгүүл зүй сонирхогчид, чөлөөт бичигч, оюутан залууст зориулсан нээлттэй хэлэлцүүлгийн талбар “The Media Show 2024” арга хэмжээ маань 11 дүгээр сарын 16-нд болох гэж байна. Мэргэжлийн шинэ ур чадварт суралцах, хүсэл, сонирхол нэгтэй мэргэжилтнүүдтэйгээ танилцаж хүрээллээ тэлэх, медиа бизнес дэх шинэ соргог мэдээ, мэдээлэл олж авах сонирхолтой хөтөлбөр, чөлөөт хэлэлцүүлгийг “The Media Show” өрнүүлдгээрээ онцлогтой.
Өнгөрсөн жил “The Media Show - Demo” арга хэмжээ анх удаа цомхон, цөөн оролцогчидтой байсан бол энэ жил хүрээгээ тэлж, илүү олон оролцогчтой, баялаг хөтөлбөртэй болж байна. Уламжлал болсон “30 минутын лаб” сургалтууд, “PechaKucha” илтгэлүүд, “The Media Show” хэлэлцүүлгээс гадна шинэ туршлагаа бусдад хуваалцах “Урам зоригийн индэр” буланг нэмлээ.
🤔 ЯАГААД: The Media Show хаанаас эхлэв?
Миний хувьд оюутан байхдаа BBC радиогоор “The Media Show” гэж нэвтрүүлгээр хэвлэл, мэдээллийн салбарын тухай, хөгжил дэвшил, шинэ трэндүүдийн талаар сэтгүүлчид ярилцдаг нэвтрүүлгийг анх сонсож байлаа. Бас гаднын хэвлэлүүдэд Media гэдэг цэстэй, тэнд нь мөн л салбарын тухай бичиж, нийтэлдэг буюу Медиа гэдэг бол бусад категори, салбарын л адил өөрийн гэсэн тоглогчидтой, экосистемтэй, менежменттэй, хөгжлийн трэндтэй, ярилцах зүйлстэй салбар юм гэдгийг ойлгож авч байлаа.
Түүнээс хойш Монголдоо ийм яриа өрнүүлдэг болох сон гэж бодсоор 2020 онд подкастаа эхлүүлж, улмаар ньюслэттэрээ гаргаж байв. Түүнчлэн өнгөрсөн жил анх удаа “The Media Show - Demo” арга хэмжээгээ залуу мэргэжилтнүүдэд зориулан хийсэн бол энэ жил сэтгүүл зүй сонирхогч хэн бүхэнд зориулан илүү өргөн хүрээнд хийх гэж байна.
©️ ШИНЭ БРЭНДИНГ: The Media Show санаачилга
Энэ жилийн хувьд The Media Show шинэ лого, брэндингээ танилцуулсан нь консептын хувьд ч илүү өргөжсөнийг харуулна. “A Pathway to Professionalism” уриа нь хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгыг маань илтгэнэ.


Тиймдээ ч арга хэмжээний хүрээгээ тэлж хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхэн төдийгүй сэтгүүл зүй сонирхогчид, чөлөөт бичигч, оюутан залууст гэхчлэн өргөжлөө. Мөн мэргэжлийн шинэ ур чадварт суралцах, хүсэл, сонирхолтой нэгтэй мэргэжилтнүүдтэйгээ танилцаж хүрээллээ тэлэх, медиа бизнес дэх шинэ соргог мэдээ, мэдээлэл олж авах гэхчлэн сонирхолтой хөтөлбөр, чөлөөт хэлэлцүүлгийг бэлтгэж байна.
📢 The Media Show форматууд
30 минутын лаб

Сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэтгүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг шилдэг мэргэжилтнүүд хүргэх 30 минутын сургалтын цаг. Энэ жил 3 илтгэгч технологи, хуурамч мэдээллийн эриний онцлог, сэтгүүлчийн сэтгэл зүйн эрүүл мэнд, туурвин бичих ур чадварын тухай ярилцана.
PechaKucha

Биднээс илүү туршлага хуримтлуулсан хүмүүс ямар зам туулав, тэд юуг алдаж, онов гэдгээ нээлттэй хуваалцах нь үргэлж бусдад үлгэр жишээ, сургамж, дэмжлэг болдог билээ. Бид энэ удаад олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага, контентоо тууштай бүтээх замнал, мэргэжилдээ үнэнч зүтгэх сэтгэл зэрэг маш сонирхолтой түүхүүдийг өгүүлэх гэж байна.
Урам зоригийн индэр

Шинийг бүтээнэ гэдэгт тийм ч амар байдаггүй. Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл, саадыг давах тэвчээр гээд шинэ, жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг билээ. Түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашгирмаар үе ч бий. Ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр”. Харин зочид та бүхэн энэ хэсэгт л хамгийн чангаар алгаа ташиж урам хайрлаарай.
The Media Show ярилцлага

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө 10 дугаар сард The Media Show подкаст ярилцлагаа хийж байжээ. Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг подкастынхаа шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцах болно.
🎟️ The Media Show тасалбар худалдан авах
Энэ удаагийн арга хэмжээний тасалбар 49,000 төгрөг, оюутнуудад 29,000 төгрөгөөр худалдаанд гарсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд 3+ тасалбар авах бол хөнгөлөлт үзүүлж байгааг дуулгая!
The Media Show зөвхөн тайзнаас илтгэл сонсоод зогсохгүй ирсэн оролцогчид маань өөр хоорондоо шинэ сониноо хуваалцах, алдаа, оноогоо ярилцах, чөлөөт хэлэлцүүлгийн орчин байгаасай гэсэн үүднээс бид тасалбарын үнэд өдрийн хөнгөн хоол, кофе завсарлагыг багтааж, мөн хөтөлбөртөө ч ярилцах цаг оруулсан шүү.
Та дараах QR холбоосоор эсвэл www.themediashow.mn гэж ороод даруйхан тасалбараа аваарай.

Эцэст нь, арга хэмжээг маань илүү олонд хүргэж Facebook болон Instagram дахь мэдээллүүдийг маань түгээж туслахыг хичээнгүйлэн хүсэж байгааг болгооно уу.
Facebook Event-д энд дарж нэгдээрэй.
Баярлалаа, удахгүй уулзъя!
Ж.Хулангаас 🙂